17 настай үзэсгэлэнт Дариа Билодид жүдогийн дэлхийн аварга боллоо

Б.Баясгалан
09 сарын 21, 2018

Өчигдөр эхэлсэн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Украйны тамирчин 17 настай, үзэсгэлэнт Дариа Билодид аваргын алтан медаль хүртсэн нь олны анхаарлыг татаад буй юм.

Учир нь спорт сонирхогчид түүнийг дэлхийн хамгийн сэтгэл татам, үзэсгэлэнт залуу тамирчин хэмээн үзэж буй аж.

Дариа Билодид нь 2000 оны 10 дугаар сард төрсөн бөгөөд өнгөрсөн жил мөн 48 кг-ийн жинд дэлхийн аварга, 2018 оны европын аваргын алтан медалийг тус тус хүртжээ.

Түүний аав Жэннади Билоди нь мөн жүдо бөхийн нэрт тамирчин юм байна.

Түүний талаарх нэвтрүүлгүүдээс уншигч танд хүргэж байна.



Холбоотой сэдвүүд

жүдо дариа билодид

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.