Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

17 тамирчинд 'Токио-2020' олимпийн тэтгэлэг олголоо | Peak News

17 тамирчинд "Токио-2020" олимпийн тэтгэлэг олголоо

Б.Баясгалан
10 сарын 08, 2020

“Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад өнөөдөр тэтгэлэг олголоо.

Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын Олимпийн Хороо /ОУОХ/-ноос тус тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. 

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн байна. Олон улсын спортын холбоотой хамтран судалж үзсэний үндсэн дээр энэхүү шалгаруулалтад нийт 8 спортын 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болжээ. 

Үүнд:

  1. Жүдо бөхийн төрлөөр Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү, Л.Сосорбарам, 
  2. Буудлага спортын төрөлд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа, 
  3. Боксын төрөлд Б.Чинзориг, М.Намуун, чөлөөт бөхийн төрлөөс Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, 
  4. Тэквондогоос П.Тэмүүжин, 
  5. Хөнгөн атлетик Д.Гантулга, 
  6. Байт харваа Ж.Гантөгс, 
  7. Хүндийг өргөлт М.Анхцэцэг нар дасгалжуулагчийн хамт тус хөтөлбөрт хамрагдлаа.  

Дээрх тамирчид нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур чадвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл Олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай.

Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь тухайн Спорт холбоо- МҮОХ- ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэнэ. Гэрээний дагуу 1 сард 415 ам.доллар буюу тухайн тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдож байна. 

Зургийг Монголын үндэсний олимпын хорооны фэйсбүүк хуудаснаас

Өнөөдрийн арга хэмжээнд оролцсон дасгалжуулагчид, тамирчид “Токио-2020” олимпийн наадамд хэрхэн бэлтгэл сургуулилтаа базааж байгаа цаашид ямар хэрэглэл материал хэрэгтэй буйгаа танилцуулсан бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бүх тал дээр дэмжиж ажиллахаа хэллээ. 

Зургийг Монголын үндэсний олимпын хорооны фэйсбүүк хуудаснаас

Зургийг Монголын үндэсний олимпын хорооны фэйсбүүк хуудаснаас

Зургийг Монголын үндэсний олимпын хорооны фэйсбүүк хуудаснаас

Зургийг Монголын үндэсний олимпын хорооны фэйсбүүк хуудаснаас

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.