Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээг мэдээлээгүй зөрчил илэрчээ | Peak News

20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээг мэдээлээгүй зөрчил илэрчээ

Х.Оргил
06 сарын 11, 2019

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль хангалтгүй хэрэгжиж байна.

СЗХ-ноос хийсэн шалгалтаар 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээний талаар мэдээлэх үүрэгтэй холбогдох байгууллагууд энэ талаар мэдээлээгүй, мөн үүнийг байнга хянах ажилтныг томилоогүй, томилсон газар нь тухайн ажилтны эрх, үүргийг тусгаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Хуульд зааснаар бол 20 сая, түүнээс дээш дотоод, гадаад төлбөр тооцооны гүйлгээний талаарх мэдээллийг гүйлгээ хийгдснээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй юм.

Тэгвэл СЗХ нэгдүгээр улиралд нэр бүхий 29, хоёрдугаар улиралд 57 мэдээлэх үүрэгтэй этгээдийг шалгахадсанхүүгийн зарим байгууллага хуульд заасан дотоод хяналтын хөтөлбөрийг батлаагүй, баталсан хөтөлбөрийг сайжруулаагүй, дотоод эрсдэлийг үнэлэх тогтолцоог бүрдүүлээгүй байна.

СЗХ мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр зайны болон газар дээрх хяналт шалгалтын дүнг үндэслэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө батлан ажиллаж байна. 

Холбоотой сэдвүүд

сзх цахим гүйлгээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.