Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

20 ширхэг тоосгон гараашийг албадан буулгажээ | Peak News

20 ширхэг тоосгон гараашийг албадан буулгажээ

Х.Оргил
12 сарын 24, 2019

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгаж, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор газар чөлөөлөх ажлыг шат дараатай гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн зүүн талд буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39, 40-р байрны хооронд байрлах зөвшөөрөлгүй баригдсан 20 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөллөө.

Энэхүү ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг даргын ажлын алба хамтран оролцлоо. Зөвшөөрөлгүй барьсан гараашийн эздэд газрын чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй тул ийнхүү албадан газар чөлөөллөө.

Чөлөөлөгдсөн газарт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны цогцолбор барилга баригдах ба ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болох юм.

Холбоотой сэдвүүд

газар олгох газар чөлөөлөх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.