Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

2017 онд 50 сэтгүүлч бусдад хорлогдсон | Peak News

2017 онд 50 сэтгүүлч бусдад хорлогдсон

Г.Сайнзаяа
12 сарын 20, 2017

Энэ онд ажил үүргээ гүйцэтгэж явсан мэргэжлийн 50 сэтгүүлч бусдын гарт амиа алдсан тухай хэвлэлийн эрх чөлөөг дэмжигч олон улсын байгууллагаас мэдээлэв. Парист төвтэй Хил хязгааргүй сэтгүүлчид гэх энэхүү байгууллага энэ оны үзүүлэлт сүүлийн 14 жилээс хамгийн бага нь байсныг цохон тэмдэглэсэн. Үүнийг тэд Сири, Йемен, Ливи тэргүүтэй мөргөлдөөнтэй орнуудаас сэтгүүлчид дүрвэх болсонтой холбон тайлбарлалаа. 

Сирид гэхэд энэ онд 12 сэтгүүлч амь үрэгдэж, сүүлийн зургаан жилд сэтгүүлчдэд хамгийн аюултай газраар нэрлүүлэв. Тэгвэл Мексикт улс төр, авилга, хар тамхины мафын талаар бичдэг 11 сэтгүүлч хорлогдсон байна. Энэ жилийн турш амиа алдсан эмэгтэй сэтгүүлчдийн тоо таваас 10 болж өссөн тухай мэргэжилтнүүд ярьсан. Ганц жишээ дурдахад, Панамын баримтуудад нэр дурдагдсан эрхмүүдийг сурвалжилж явсан эмэгтэй сэтгүүлч Дафна Каруана Галиция өнгөрсөн аравдугаар сард Мальтад машинтайгаа дэлбэрч амиа алдсан юм.

Сэтгүүлчид үндсэн ажлаа асуудалгүй хийхгүй бол хүн төрөлхтөнд хамгийн их дарамт, аюул учруулж буй авилга, хэт давруу үзэл тэргүүтнийг ил гаргах боломжгүйг Хил хязгааргүй сэтгүүлчдийн төлөөлөгчид хэллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.