Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
2021 оны хамгийн ханш муутай мөнгө | Peak News

2021 оны хамгийн ханш муутай мөнгө

Х.Оргил
12 сарын 23, 2021

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эдийн засгууд агшиж, мөнгө улам унаж байна. Хамгийн их ханш нь унасан мөнгөн тэмдэгтүүд ядуу буурай орнуудынх буюу цар тахалд хамгийн хүнд туссан улсын мөнгөн дэвсгэртүүд байна. Ингээд 2021 онд дэлхийн хамгийн ханш муутай мөнгөн тэмдэгтүүдийг танилцуулж байна.

1. Венесуэлийн боливар

Нэг ам. доллар тус улсын 464.122 боливартай тэнцдэг ба дэлхийн хамгийн ханш муутай мөнгө.

2. Иранийн риал

1979 оны Исламын хувьсгал, Иран-Иракийн дайн, эдийн засгийн хориг арга хэмжээ зэргээс шалтгаалан тус улсын мөнгөн тэмдэгт зогсолтгүй унасаар байгаа юм. 1 ам.доллар 42,275 риалтай тэнцдэг.

3. Вьетнамын донг

Дайнаас хойш тус улсын эдийн засаг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа. Дэлхийн хамгийн ханш муутай мөнгөн тэмдэгттэй гурав дах улс бол Вьетнам юм. 1 ам.доллар 23,025 донгтой тэнцдэг. 

4. Индонезийн рупи

Зүүн өмнөд Азийн харьцангуй тогтвортой эдийн засагтай улс бол Индонез. Гэхдээ хамгийн ханш муутай мөнгөтэй улсын 4-т жагсдаг. 1 ам.доллар 14.435 рупитай тэнцдэг.

5. Узбекистаны сом

Төв Азийн энэ улс 2016 онд улсынхаа мөнгөний ханшийг өсгөх арга хэмжээ авсан ч амжилт олоогүй байна. Дашрамд сонирхуулахад сомын 500-тын дэвсгэрт дээр Доголон Төмөр Хааны хөшөөний зураг байдаг бол 100 мянгатын дэвсгэрт дээр Доголон Төмөр хааны ач хүү Өлөгбэх хааны хөрөг байдаг ажээ. 10,787 сом нэг ам.доллартай тэнцдэг.

6. Сьерра Леаны лион

Африкийн хамгийн ядуу орнуудын нэг Сьерра Леаны мөнгөн дэвсгэрт бол лион. Нэг ам.доллар 11,140 лионтой тэнцдэг. 

7. Гвинейн франк

Байгалийн баялаг ихтэй ч дэлхийн хамгийн ядуу орон хэвээр байгаа. 1 ам.доллар 9,350 франктай тэнцдэг. 

8. Лаосын кип

1953 онд тусгаар тогтносноос хойш Лаосын ард түмний мөнгө болсон кип Зүүн өмнөд Азидаа хамгийн муу ханштай мөнгө юм. 12,665 кип нэг ам.доллартай тэнцдэг. 

9. Парагвайн гуарани

Өмнөд Америкийн хоёр дах хамгийн ядуу орон. Эдийн засгийн уналт, ядуурал өндөр, авилга хээл хахууль газар авсан тус улсын мөнгөн тэмдэгт 2021 оны дэлхийн хамгийн ханш муутай мөнгөний жагсаалтын 9-д эрэмблэгдэж байна. 9,798 гуарани нэг ам.доллартай тэнцдэг.

10. Кампучийн риел

1995 онд пиастерийг сольж риел гаргасан ч хүмүүсийн гар дээр төдийлэн эргэдэггүй. Тус улсын иргэд ам.доллараар гүйлгээ хийхийг илүүд үздэг хэвээр байгаа. 4.070 риел нэг ам.доллартай тэнцдэг.






Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.