Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
2026-2027 оны хичээлийн жилд сурагчид дөрвөн улирал хичээллэнэ | Peak News

2026-2027 оны хичээлийн жилд сурагчид дөрвөн улирал хичээллэнэ

Ч.Сумъяабазар
08 сарын 27, 2026

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 75,838 зургаан настай хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Харин хичээлийн жилийн бүтэц гурван улирлаас дөрвөн улиралтай болж өөрчлөгдлөө.

2026-2027 оны ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Харин их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлж, есдүгээр сарын 14-ний Даваа гарагаас танхимын сургалт эхэлнэ. Энэ жил төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн, зургаан нас хүрсэн 75,838 хүүхэд (Үндэсний статистикийн хороо) элсэн суралцах урьдчилсан тооцоо гарчээ.

Үүнээс 37,926 нь нийслэлд, 37,912 нь орон нутагт суралцахаар төлөвлөсөн байна. 

Нэгдүгээр ангийн бүртгэл наймдугаар сарын 28-нд дуусна

2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд “E-Mongolia” цахим системээр зохион байгуулж байна. 

Нэгдүгээр ангид зөвхөн 2020 онд төрсөн зургаан настай хүүхдүүд бүртгүүлэх бөгөөд 2021 онд төрсөн таван настай хүүхдийг бүртгэхгүй. 

Элсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын хаягт үндэслэн хамран сургах тойргийн сургуулиар хуваарилна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэлийг урьдчилан нягталж, баталгаажуулах шаардлагатай. Түр оршин суугаа хаягтай бол тухайн дүүрэг, хороонд шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх ёстой. 

Цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эх, асран хамгаалагчид өөрт ойр төрийн өмчийн сургуульд очиж бүртгэлээ баталгаажуулах боломжтой. Харин хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн хаяг зөрсөн тохиолдолд бүртгэлийг хамран сургах тойргийн сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэх юм. 

Нийслэлд нэгдүгээр ангид 38,182 хүүхэд элсэхээр төлөвлөсөн бөгөөд наймдугаар сарын 19-ний байдлаар 18,254 хүүхэд бүртгүүлээд байсан байна. 

хичээлийн жил дөрвөн улиралтай

Боловсролын сайдын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр болсон. Ингэснээр өмнөх гурван улирлын тогтолцоог өөрчилж, дөрвөн улиралтай болгожээ. 

Боловсролын яамны мэдээлснээр шинэ бүтцийг боловсруулахдаа Монгол орны цаг уур, агаарын бохирдол, томуу томуу төст өвчний үе, сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж, багш, сурагч, эцэг эхийн санал болон орон нутагт мал төллөх үе зэрэг хүчин зүйлийг харгалзсан байна. Шинэ бүтцээр сурагчид 7-9 долоо хоног хичээллэсний дараа амрана. 

Хичээлийн жилийн улирлын хуваарь

I улирал

  • Есдүгээр сарын 1 – аравдугаар сарын 30

  • 9 долоо хоног хичээллэнэ.

II улирал

  • Арваннэгдүгээр сарын 9 – арванхоёрдугаар сарын 25

  • 7 долоо хоног хичээллэнэ.

III улирал

  • Бага, дунд анги: 2027 оны нэгдүгээр сарын 18 – гуравдугаар сарын 19

  • Ахлах анги: 2027 оны нэгдүгээр сарын 11 – гуравдугаар сарын 19

IV улирал

  • Бага анги: 2027 оны гуравдугаар сарын 29 – тавдугаар сарын 28

  • Дунд, ахлах анги: 2027 оны гуравдугаар сарын 29 – зургаадугаар сарын 4 

Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил 2026 оны есдүгээр сарын 1-нээс 2027 оны зургаадугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ. Танхимын сургалт бага ангид 32, дунд ангид 33, ахлах ангид 34 долоо хоног үргэлжлэхээр тооцжээ. 

Мөн Цагаан сарын баяртай давхцах долоо хоногт бие даалтын долоо хоног зохион байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн сургуулиудын хувьд үүнийг хоёрдугаар улирлын төгсгөлд, харин орон нутгийн сургуулиудад гуравдугаар улирлын эхэнд амралттай уялдуулан зохион байгуулахаар тусгажээ. Орон нутагт мал төллөх үетэй уялдуулан бие даалтын долоо хоног болон амралтыг нийлүүлж нийт 14 хоног байхаар төлөвлөсөн байна. 

Боловсролын яамны мэдээлснээр 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай болгох саналд багш нарын дунд явуулсан санал асуулга мөн нөлөөлжээ. 2026 оны тавдугаар сард 9,620 багш санал өгөхөд 52.2 хувь нь өвлийн амралтыг 1-2 долоо хоногоор богиносгох, бага ангийн зуны амралтыг зургаадугаар сарын 1-нээс эхлүүлэх, хичээлийн жилийг дөрвөн улиралтай болгох санал гаргасан байна. 

Холбоотой сэдвүүд

6 настан хичээлийн шинэ жил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.