2 дугаар сарын 1, Ангараг гараг

Б.Баясгалан
02 сарын 01, 2022

Аргын тооллын 2 дугаар сарын 1, Ангараг гараг. Билгийн тооллын 30, Яруу эгшигт одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. 

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. 

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Холбоотой сэдвүүд

аргын тоолол аргынтоолол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.