Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

40 байршилд хяналтын камертай боллоо | Peak News

40 байршилд хяналтын камертай боллоо

Б.Баясгалан
12 сарын 21, 2018

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь дүүргийн 8, 9, 10, 11, 12, 17, 20, 23, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг. Энэ онд тус хэлтсийн хэмжээнд нийт 1.456 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10,4 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Иймд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгдэж байгаа тус хороодын 40 байршилд утасгүй сүлжээний дамжуулалтыг хийхээр боллоо.

Хяналтын камерууд нь 2560*1440 хүртэл пикселийн нягтралтай дүрсийг 4,8-120 мм хүртэл дурангаар татаж,  25 дахин томруулах боломжтой юм. Түүнчлэн хяналтын камерууд нь 360 градус эргэх бөгөөд шөнийн горимд 150 метр  хүртэлх зайны дүрсийг харах, сүлжээ тасарсан нөхцөлд камер дээрээ бүтэн өдрийн бичлэгийг хадгалж дамжуулах юм.

Тус теле хяналтын камерын төвийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичиг бөгөөд ажлын албаны дарга Д.Болормаа, Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга П.Сумъяасүрэн, Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга Б.Оюутболд, 23 хорооны Засаг дарга Д.Энхтүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Түүнчлэн энэ үеэр албан үүргээ амжилттай биелүүлж, бусдыгаа манлайлсан албан хаагчдыг дүүргийн ИТХ-ын даргын Өргөмжлөл болон Засаг даргын Өргөмжлөлөөр шагнасан юм. 

Холбоотой сэдвүүд

камер нийслэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.