40 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд явагдана

Б.Баясгалан
11 сарын 05, 2020

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 11 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 11 дүгээр сарын 22-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2020 оны 10 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг.

Холбоотой сэдвүүд

ибаримт нөат нөат-ын сугалаа

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.