Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Төрийн өмчийн компаниуд 4.7 их наяд төгрөгийн зардал гаргажээ | Peak News

Төрийн өмчийн компаниуд 4.7 их наяд төгрөгийн зардал гаргажээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон нийт 25 төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өнгөрсөн гурван жилийн тайланд шалгалт хийжээ.

Шалгалтаар  төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 92 байгууллага 4.5 их наяд төгрөгийн орлого олж, 4.7 их наяд төгрөгийн зардал гаргасан байна.  Мөн арван хуулийн этгээд 1-20 гаруй тэрбум төгрөг, 92 хуулийн этгээдийн тал хувь нь алдагдалтай ажиллажээ. Иймээс АТГ-аас төрийн өмчийн оролцоотой эдгээр газруудын зардал болон хөрөнгө оруулалтад хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Мөн нээлттэй тендер сонгон шалгаруулалтын аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас зайлсхийж байсан нь илэрчээ. Үүнээс гадна худалдан авч буй бүтээгдэхүүний төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлдэггүй зэрэг зөрчил, дутагдал илэрсэн талаар АТГ мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

атг төрийн өмч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.