5 еврогийн хээл хахууль өгөхийг завдаснаас болж 4300 еврогийн торгууль хүлээжээ

Х.Оргил
04 сарын 07, 2020

Молдав Улсын иргэн Латвийн хилийн цэрэгт 5 еврогийн хээл хахууль өгөхийг завдсан хэргээр 4300 еврогийн торгуулийн шийтгэл хүлээсэн талаар Tvnet.Lv портал мэдээлэв.

Латвийн эрүүгийн хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд хээл хахууль өгөхийг завдах нь хүнд гэмт хэрэгт тооцогддог.

Хээл хахууль өгсөн этгээдэд торгох ялаас гадна засан хүмүүжүүлэх ажил хийлгэх болон 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. 


Эх сурвалж: iaac.mn

Холбоотой сэдвүүд

авлига хахууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.