Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

8 төрлийн программыг үнэ төлбөргүй явуулдаг сургалтанд урьж байна | Peak News

8 төрлийн программыг үнэ төлбөргүй явуулдаг сургалтанд урьж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу 2017 онд нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулан, тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг,  Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” ("MKIT") мэдээллийн технологийн сургалтын төвийг санаачлан байгуулсан бөгөөд өнөөдөр 1890 дэх элсэгчээ хүлээн авлаа. 

"MKIT" мэдээллийн технологийн сургалтын төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор  компьютерын үндсэн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан шатны нарийн мэргэжлийн 8  төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг.

Тус сургалтын төв нь 76 компьютер, 4 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оноос өнөөдрийг хүртэл нийт 2,693 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн хэдий ч сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,835 залуучуудыг сургалтад хамруулаад байсан юм.

Өнөөдөр энэ тоог 55-аар нэмэгдүүлэн, компьютерийн үндсэн хэрэглээний ангидаа ээлжит элсэлтээ авч, залуучуудын хүсэлтээр нэмэлт анги ахин нээж, нэг сарын сургалтад хамруулж эхэллээ. Хүсвэл энэхүү сургалтанд хамрагдах боломж нь нээлттэй аж.

Холбоотой сэдвүүд

мэдээлэл технологи нийслэл

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.