86 настай Жозе Мариа Маринд 4 жилийн хорих ял оноолоо

Б.Баясгалан
08 сарын 23, 2018

Бразилын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан, өдгөө 86 настай Жозе Мариа Мариныг авилгатай холбоотой хэргээр 4 жил хорих ял оноолоо. 

Тэрбээр 2015 онд Цюрих хотод баригдсан ФИФА-ын 7 албаны хүмүүсийн нэг юм. Марин нь спорт маркетингийн компаниудаас хээл хахууль авч оронд нь Копа Америка зэрэг тэмцээий шууд дамжуулалтын эрхийг өгдөг байсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон. 

Тэгвэл түүнийг 4 жилийн хорих ялаар шийтгээд зогсоогүй 1.2 сая ам.долларын торгууль ноогдуулж 3.34 сая ам.долларыг нь хураан авсан байна.


Эх сурвалж: SPS

Холбоотой сэдвүүд

спорт ял жозе мариа марин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.