Диана гүнжийн дурсгалд зориулсан хөшөөний нээлт болжээ

Б.Анхилам
07 сарын 02, 2021

Өчигдөр буюу долоодугаар сарын 1-ний өдөр 1997 оны наймдугаар сард харамсалтайгаар амиа алдсан Диана гүнжийн 60 насны ой тохиож, түүний дурсгалд зориулан босгосон хөшөөний нээлтийн ажиллагааг нийтэд хаалттайгаар зохион байгуулжээ.

Хөшөөг Кенсинтон Ордны Санкен цэцэрлэгт байршуулсан бөгөөд гүнжийг хоёр жаахан хүүхдийн голд зогсож буйгаар дүрсэлсэн байна.

Түүний хөвгүүд болох ханхүү Уиллиам, Харри нар 2017 онд ээжийнхээ нас барсны 20 жилийн ойгоор энэхүү хөшөөг бүтээлгэх санааг гаргаж байжээ.

Харин хөшөөний нээлтийн ажиллагааны үеэр ах дүүс эргэн уулзсан ба энэ нь ханхүү Филипийн үхлээс хойших анхны уулзалт нь болжээ.

Хөшөөг Иан Рэнк-Броадли гэх барималч урласан юм. 


Эх сурвалж: UNILAD

Холбоотой сэдвүүд

хөшөө диана гүнж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.