БНЭУ: Коронавирусийн вакцины хуурамч явуулын цэг хүмүүст давсны уусмал шахжээ

Б.Анхилам
07 сарын 08, 2021

Цагдаагийн байгууллагаас нийт 14 хүнийг хэрэгт холбогдуулан баривчилсан ба Мумбай хотод тавдугаар сарын сүүлээс зургаадугаар сарын эхний хооронд нийт 12 явуулын цэг байршуулж, 2000 хүнд хуурамч вакцин тарьсан болохыг илрүүлжээ. 

Тус хэрэг илчлэгдэхээс өмнө ойролцоогоор 28 мянган ам.долларын хөрөнгө бусдаас залилж, оронд нь давсны уусмалыг вакцин хэмээн итгүүлж мэхэлсэн аж. 

Мумбай хотын цагдаагийн хэлтсийн ахлагчийн мэдээлэлж байгаагаар гэмт этгээдүүд явуулын бүх цэгтээ давсны уусмал шахаж байсан бөгөөд хэдэн эмчийг баривчилсан ба тэд эмнэлгийн байгууллагыг ашиглан хуурамчаар вакцины гэрчилгээ үйлдэж байсан байна. 

Харин залилуулснаа мэдсэн хүмүүс өөрсдийн биед юу шахуулснаа л мэдэхийг хүсэж байна хэмээж байсан бол нэгэн иргэний мэдүүлж байгаагаар “Манай гэрийн зургаан гишүүн зургуулаа тус тариулсан. Хэрэв бидэнд ямар нэг зүйл тохиолдвол яах вэ? Хэн хариуцлага хүлэх вэ?” хэмээжээ. 

Одоогоор давсны уусмалаас болж амь алдсан тохиолдол байхгүй байна. 

Хэргийг үйлдсэн этгээдүүдийн дунд хүний амь бүрэлгэсэн, залилан, гэмт хэргийн намтартай хүмүүс ч байжээ.


Эх сурвалж: UNILAD 

Холбоотой сэдвүүд

вакцин энэтхэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.