Өнөөдөр бол дэлхий дахинаа шал угаах өдөр

Б.Анхилам
08 сарын 03, 2021

Бараг өдөр бүр баярын өдөр байж болохоор тэмдэглэлт өдрүүд мундахгүй. Гэхдээ шал угаахад хүртэл зориулсан тусгай өдөр байдаг гэвэл та итгэх үү?


08/03 Шал угаах өдөр

Яагаад энэ өдрийг л сонгон шалаа угаахад зориулж, тэмдэглэлт өдөр болгосныг мэдэх хүн үгүй ч хэрэв та өнөөдөр шалаа угаахаас залхуурч байгаа бол баяраа тэмдэглээд угаах л хэрэгтэй болж дээ.


08/05 Дотуур хувцасны өдөр

Энэхүү өдрийг анх хүмүүсийг өөрсдийн биеийн хэлбэр, галбир, хэмжээндээ сэтгэл хангалуун байгаасай гэж хүсэхдээ дотуур хувцасны өдөр болгон тэмдэглэж байжээ.


08/08 Олон улсын муурны өдөр

Хүн төрөлхтний хамгийн хайртай тэжээвэр амьтдын нэг болох муурнууд хүртэл өөрсдийн гэсэн тэмдэглэлт өдөртэй байх нь ээ.


08/10 Залхуурах өдөр

Залхуурахад хүртэл тусгай өдөр товлоостой... Ажлаа хиймээргүй хойш суумаар санагдвал ядаж хэлэх шалтагтай гэж байгаа.


08/11 Элсээр тоглох өдөр

Хүүхдүүдтэйгээ хамт элсээр тогломоор байхад эхнэр тань дэнхийчхээд гэж загнаад тайван тоглуулахгүй бол энэ өдөр л амжиж тоглодог юм шүү.


08/15 Тайван амрах өдөр

Хэн гэгч этгээд эдгээр тэмдэглэлт өдрийг санаачилсан байлаа ч нэг сард ганц залхуурах өдөр байгаад ханаагүй бололтой дог шүү.


08/16 Галзуу хулганын өдөр

Зарим тоглоомын төвүүд энэ өдөр хөнгөлөлт үзүүлэх нь ч бий. Хэрэв та хүсвэл ажлаа тарчхаад парк ороод галзуу хулгана дээр ганцаараа нэг суучхаад харьж яагаад болохгүй гэж?


08/18 Маруухан шүлгийн өдөр

Хүн бүр Шекспир шиг авьяастай төрөөгүй хойно авьяасгүй гээд хойш суугаад байлгүй нэг өдөр ч болтугай шүлэг оролдож болох юм.


08/20 Дэлхийн шумуулын өдөр

Энэ өдрийг хүмүүс баярлаж өнгөрөөх нь юу л бол. Гэхдээ буян үйлдэж нэг шумуулд хазуулж болох шүү.


08/28 Эрвээхий зангианы өдөр

Заавал баярын арга хэмжээ, тэмдэглэлт өдрийг хүлээлгүй эрвээхий зангиа зүүж болох энэ өдөр та өөрийгөө эрвээхий зангиагаар гоёорой.

Эх сурвалж: Stars Insider

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.