Б.Анхилам
08 сарын 05, 2021
Канад улсын усан сэлэлтийн тамирчин Пенни Олексиак арван жилд суралцаж байхад нь түүнд “усан сэлэлтийн спорт чамайг юунд ч хүргэхгүй” гэж хэлж байсан багшдаа хандаж хэдэн үг хэлсэн байна.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа, “Би дөнгөж сая Канад улсын хамгийн олон олимпын медальт тамирчин гэж гүүгл дээр хайлт хийхэд миний нэр гарч ирлээ. Би арван жилд минь усан сэлэлт намайг юунд ч хүргэхгүй учраас сэлэхээ болиод хичээлдээ анхаар гэж хэлж байсан тэр нэгэн багшид талархал илэрхийлмээр байна. Мөрөөдөл ийм л зүйлсээс бүтдэг” хэмээн жиргэжээ.
I just googled “Canada’s most decorated Olympian” and my name came up. I want to thank that teacher in high school who told me to stop swimming to focus on school bc swimming wouldn’t get me anywhere. This is what dreams are made of.
— Penny Oleksiak (@OleksiakPenny) August 3, 2021
Тус жиргээнийхээ дараа тэр "багш нарыг үл хүндэтгэсэн зүйл үгүй, гэхдээ тэр багш л хамгийн онцгүй нь байсан" гэдгийг цохжээ.
Өдгөө 21 настай Пенни Олексиак Токиогийн Олимпоос нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. 2016 Риогийн Олимпоос мөн алтан медаль хүртэж байсан Пенни тийнхүү Канад улсын хамгийн олон олимпын медальт тамирчин болжээ.
Эх сурвалж: Insider
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.