А.Амбасэлмаа: "Амгалан" гаалийн ажилтан болон түүний хүүгээс халдвар илэрлээ

Х.Оргил
12 сарын 11, 2020

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

А.Амбасэлмаа:

Өнгөрсөн хоногт нийт 20633 хүнд шинжилгээ хийхэд долоон иргэнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод зургаан тохиолдол батлагдлаа. Дөрөв нь давтан шинжилгээнээс илэрсэн бол хоёр нь "Амгалан" гаалийн ажилтан болон түүний хүүгээс халдвар илэрлээ. Харин гаалийн ажилтны ойрын хавьтлын 50 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Улаанбаатар хотод нийт өвчлөл 138 боллоо. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.