Аарон Жадж: Би бачимдаж байна

Б.Баясгалан
08 сарын 17, 2018

Нью-Иорк Янкийс багийн бүх од Аарон Жадж бугуйгаа хугалсны улмаас талбайн гадна өнгөрүүлж буй цаг хугацаандаа харамсаж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Түүний хувьд одоогийн байдлаар 3 долоо хоногийг үзэгчийн суудалд өнгөрүүлж байгаа юм.

Харин эргэн ирэх хугацаа нь тодорхойгүй байгаа. Анхандаа гурван долоо хоногийн дотор эргэх боломжтой гэж байсан боловч энэ хугацаа тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор байна. Тэрээр гэмтлийнхээ талаар “Би гэмтэлдээ цухалдаагүй, харин багтаа тус болж чадахгүй байгаа даа бачимдаж байна” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурьджээ.



Эх сурвалж: SPS

Холбоотой сэдвүүд

спорт аарон жадж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.