Ачааны галт тэрэг замаасаа гарсан хэргийг шалгаж байна

Х.Оргил
08 сарын 15, 2019

Төв аймгийн Баян сумын нутаг, 3 дугаар баг, Мааньт өртөөнд 3 вагон замаас гарсан хэрэг өчигдөр өглөө 08 цаг 30 минутын орчимд замаасаа гарсан билээ.

Албаны мэдэгдэж буйгаар Мааньт өртөөний 521-р километрийн 3 дугаар зуутад Улаанбаатар-Чойр чиглэлийн ачааны 2656-р галт тэрэгний араасаа 4 дэх вагон замаас гарч, 5,6,7-р вагон унасан аж. 

Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад одоогоор ослын газарт хэмжилт хийгдэж, "УБТЗ" ХНН, ЗТХЯ зэрэг холбогдох байгууллагын удирдлага, ажилтнууд ажиллаж, сэргээн босголтын ажлыг хийж байна. Ачааны галт тэрэг учир хүн бэртэж, гэмтээгүй, тус хэргийг Төмөр замын цагдаагийн газар шалгаж байгаа гэлээ.

Холбоотой сэдвүүд

төмөрзам цег

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.