Афганистанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

Х.Оргил
07 сарын 13, 2020

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хилийн чанадаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг үргэлжилсээр байна.


Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай нислэг өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 21.50 цагт газардлаа.

Тус онгоцоор 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.