Афганистанаас дахин 52 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

Б.Баясгалан
07 сарын 14, 2020

Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн нислэг өнөөдөр 18:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

“Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирээд байна.

Энэ сарын 12-нд тус улсаас мөн 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн бөгөөд эхний шинжилгээгээр 10-аас нь коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлсэн.

Улмаар энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.