Афины метро өнөөдөр ажиллахгүй

peak.mn
05 сарын 14, 2018

Грекийн нийслэл Афин хотын метро хөдөлмөрчдийн ажил хаялтын улмаас даваа гарагт буюу өнөөдөр ажиллахгүй юм байна.

Ажилтан дутагдсан, сэлбэг хэрэгсэл, эд материалын гачигдалд орсноос үүдэлтэй эмгэнэлт байдалд анхаарал хандуулах үүднээс Афины метроны SELMA компанийн хөдөлмөрчдийн холбооноос метроны 2 ба 3 дугаар шугам 24 цагийн ажил хаялт зарласан ажээ.

Хөдөлмөрчдийн холбооноос гаргасан мэдэгдэлд тэмдэглэснээр, тус компанийн удирдлага нөхцөл байдлыг нийт ажилтнуудтай хэлэлцэхээс зайлсхийж, өөрсдийн бодлоготой санал нийлэхгүй байгаа хүмүүсийг айлган сүрдүүлэх “мафийн арга” хэрэглэж байгаа юм байна. Ажилчид метро-г хувьчилж, олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагаар байгуулсан хувьчлалын “супе санд” өгөхийг эсэргүүцэж байгаа ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

афин метро

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.