peak.mn
04 сарын 20, 2018
Африкиийн “хамгийн сүүлчийн хэмжээлшгүй эрхт хаант” улс гэгддэг Свазиландын хаан III Мсвати улсынхаа нэрийг “эСватинийн хаант улс” болгож өөрчилж байгаагаа өчигдөр албан ёсоор зарлажээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, “эСватини” гэдэг нь свази хэлээр “Свазичуудын газар нутаг” гэсэн утгатай аж. Их Британийн колончиллоос гарч, тусгаар тогтносны 50 жилийн ой болон өөрийнхөө 50 насны төрсөн өдрийг тохиолдуулан хаан III Мсвати улсынхаа нэрийг ийн өөрчилсөн байна.
Тэрбээр сүүлийн жилүүдэд олон улсын арга хэмжээнүүдийн үеэр “эСватинийн хаант улс” гэх нэрийг хэд хэдэн удаа дурдаж байжээ. Тухайлбал, тэрбээр 2017 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэх үеэрээ улсынхаа нэрийг “эСватинийн хаант улс” гэж хэлж байжээ.
Өчигдөр тэрбээр нийслэл Мбабане хотоос зүүн зүгт 40 км зайтай орших, улсынхаа хоёр дахь том хот Манзинийн цэнгэлдэх хүрээлэнд цугларсан ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Их Британид колоничлогдохоос өмнөх үеийн нэрээ бид өнөөдөр албан ёсоор сэргээж байна. Энэ мөчөөс эхлэн манай улс “эСватинийн хаант улс” гэж нэрлэгдэх болно” гэжээ.
“эСватинийн хаант улс”-ын тухай баримтууд
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.