Агаарын цохилтод өртсөний улмаас хүүхдүүд амь үрэгджээ

peak.mn
10 сарын 29, 2018

Өнгөрсөн ням гарагт Израилийн цэргийн хүчнээс Газын зурвасын зүүн хэсгийн орчимд өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас гурван палестин хүүхэд амь үрэгдсэн тухай Газын зурвас дахь Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

“Түргэн тусламжийн ажилтнууд агаарын цохилтод өртсөн 12-14 насны гурван хүүхдийн цогцсыг эмнэлэгт хүргэсэн” гэж яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Ашраф аль-Кидра мэдээлсэн байна.

Израилийн цэргийн хүчнээс мэдээлснээр, уг хүүхдүүд нь хилийн хамгаалалтын хашлага руу нэвтрэхийг оролдож, тэсрэх бөмбөг суурилуулсан аж.

Палестинчууд болон Израилийн цэргийн хүчний хооронд өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дэгдэж эхэлсэн сөргөлдөөний улмаас 200 гаруй палестин иргэн амь үрэгдэж, олон мянган хүн шархадсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Anadolu


Холбоотой сэдвүүд

израиль газынзурвас

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.