Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Агуйгаас дахин 4 хүүхдийг амжилттай гаргалаа | Peak News

Агуйгаас дахин 4 хүүхдийг амжилттай гаргалаа

Б.Баясгалан
07 сарын 10, 2018

Тайландын аврагчид үерт автсан Кхао Луанг гэдэг агуйд боогдоод байгаа 13 хүнээс дахин 4 хүүхдийг гаргаж чадсан байна.

Аврах ажиллагааны 3 дугаар үе шат өнөөдөр эхэлж байгаа хэдий ч үлдсэн 5 хүнийг амжилттай гаргаж чадах эсэх нь тодорхойгүй байна.

Болсон явдлын тухайд сануулан дурдахад, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд 6 дугаар сарын 23-ны өдөр Кхао Луанг агуйн аман дээр нэг мотоцикл, хэд хэдэн унадаг дугуй болон спортын хэрэглэл байсныг олжээ. Тэд орон нутгийн хөл бөмбөгийн клубтэй холбогдон лавлахад, эдгээр мотоцикл, унадаг дугуй, спортын хэрэглэлүүд нь 12 сурагч ба тэдний дасгалжуулагчийнх мөн гэдгийг нотолсон байна. Хүүхдүүд болон тэдний дасгалжуулагчийн хоргодож буй агуй нь 10 км урт, хэд хэдэн амтай ба дотроо том хонгилуудтай учраас үерийн уснаас зугтан хоргодох боломжтой юм.

Өчигдөр мөн тэдний 4-ийг нь амжилттай гарган авсан бөгөөд эхний өдөр аврах ажиллагаанд оролцож байсан усан цэргийн шумбагч амиа алдсан харамсалтай хэрэг гараад буй юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
 
Холбоотой сэдвүүд

агуй тайланд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.