Аймгууд В С вирус тоолдог орчин үеийн төхөөрөмжтэй боллоо

Өнөөдөр дэлхийн хепатит вирустэй тэмцэх өдөр. Энэ ѳдрийг тохиолдуулан "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Сейпхейд корпорацитай хамтран аймаг сум болгонд элэгний ВС вирусыг тоолох хамгийн сүүлийн үеийн 2,8 тэрбум төгрөгийн үнэтэй 50 ширхэг аппаратыг авчирлаа. Энэхүү аппарат орон нутгийн эмнэлэгт хүрснээр иргэд заавал нийслэлийг зорихгүйгээр элэгний вирусээ сумандаа тоолуулах боломжтой болох юм. 

Cepheid GeneXpert гэх энэ төхөөрөмжийн зах зээлийн үнэ нь 25-27 мянган ам.доллар ажээ.

Оном сангийн ТУЗ-ын дарга  ШУ-ны доктор Д.Наранбаатар: Бид төхөөрөмжийг оруулж ирэхдээ улсаас ямар ч мөнгө аваагүй. АНУ-ын Сейпхейд корпорацитай хамтран  энэхүү аппаратыг оруулж ирлээ. Ингэснээр Увс аймгийн Тэс сумын хүн хот орж ирэлгүйгээр вирусээ сумандаа тоолуулах боломжтой болно" гэв


Холбоотой сэдвүүд

м.алтанхүү элэг бүтэн монгол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.