Ажил олгогч, даатгуулагчдад архивын мэдээлэл, лавлагаа тодорхойлолтыг цахимаар олгож байна

Б.Баясгалан
05 сарын 12, 2020

Архивын лавлагаанаа болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт буюу лавлагааг даатгуулагч, ажил олгогч нар өөрт ойр байрлах ТҮЦ машинаас эсвэл цахимаар гэрээсээ хэвлэн ашиглах боломжтой болсон. Өнгөрсөн жилээс эхлүүлсэн тус үйлчилгээний үр шимийг 24754 иргэн хүртэж, мөн тооны архивын баримтыг цахимаар авчээ.

Тодруулбал, ажил олгогч, даатгуулагчид энэ оны 04 дүгээр сарын байдлаар ТҮЦ машинаас 991.840 удаа, Даатгуулагчид зориулсан вэб сайтаас 109.265 удаагийн давтамжтай цахим лавлагаа авч цаг, зардлаа хэмнэсэн байна.


Эх сурвалж. НДЕГ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.