Алабамад дэгдсэн хар салхины улмаас гэр бүлийн олон гишүүн амиа алджээ

peak.mn
03 сарын 06, 2019

АНУ-ын Алабама муж улсад хар салхи дэгдсэний улмаас 23 хүн амиа алдсаны дунд нэгэн гэр бүлийн 7 гишүүн байсан тухай аврах албаны төлөөлөгчид мэдээлэв.

“Гэр бүлийн гишүүдийн дөрөв нь бага насны хүүхэд байсан ба тэднийг гэрийнх нь ойролцоогоос олсон. Найман хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй” гэж Ли тойргийн шинжээч Билл Харрис мягмар гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Аврах албаны ажилтнууд болон сайн дурынхан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Хар салхины улмаас Алабама болон Жоржия муж улсад 50 орчим хүн гэмтсэн ба олон мянган өрхийн цахилгаан хангамж тасалджээ. Үүний зэрэгцээ 50 орчим байшин барилга сүйдсэн байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн бүс нутагт энэ долоо хоногийн баасан гарагт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцах төлөвтэй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC

Холбоотой сэдвүүд

харсалхи алабама

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.