Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн гэр бүлд 2 өрөө байр өгөв

Х.Оргил
12 сарын 11, 2018

ШШГЕГ-ын ажилтан албан хаагчдад зориулсан 84 айлын орон сууц өнөөдөр ашиглалтад орж оршин суугчид нь түлхүүрээ гардан авлаа.

Ингэхдээ ШШГЕГ-ын ажилтан албан хаагчдад м2-ыг нь 1 сая 50 мянган төгрөгөөр худалдах хөнгөлөлттэй нөхцөлийг олгосон байна. 

Энэхүү нээлтийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн гэр бүлд 2 өрөө байрыг нь гардуулан өгсөн байна. Мөн 6 хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүйг Хууль зүй дотоод хэргийн сайд ойрын хугацаанд тогтсон ажилтай болгох үүрэг даалгаварыг холбогдох албаныханд өгчээ.

Холбоотой сэдвүүд

байр оронсууц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.