Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулдаг тогтолцоонд шилжихээр... | Peak News

Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулдаг тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар болон 12 дугаар ангийнханд танхимд давтлага өгөх талаар мэдээллээ.

Мэдээллийн эхэнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Цар тахлын нөхцөл байдлын улмаас боловсролын салбарт хичээлийн хоцрогдол үүссэн нь томоохон сорилт, хүндрэл болж байна. 

2020 онд хичээлийн жилийн 60 орчим хувьд танхимд хичээллэсэн бол энэ хичээлийн жилд 40 орчим хувьд л танхимд хичээллэсэн. Улаанбаатар хотын сурагчид хичээлийнхээ 70 орчим хувийг зайнаас судлаад байгаа. 

Засгийн газар үүнээс шалтгаалж хичээлийн хоцрогдол үүссэн тул анги дэвших болон улсын шалгалтыг авахгүй, 12 дугаар ангийн сурагчдад энэ сарын 17-ноос эхлэн ЭЕШ-д бэлдэх танхимын давтлага өгөхөөр болсон. Мөн  монгол хэл, бичгийн шалгалт авахгүй байхаар  шийдвэрлэсэн. " гэлээ.

Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож, ЭЕШ зохион байгуулна.

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 төгсөгч бүртгүүлсэн байна. Энэ онд ЕБС-ийн нийт төгсөгчдийн 79 хувь нь ЭЕШ өгнө. 

Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулдаг тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна. Энэ нь 12 дугаар ангийг төгсөж буй хүүхдүүдэд томоохон боломж юм. Энэ жилийн хувьд гарсан томоохон сорилт нь вакцинжуулалт. Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож, ЭЕШ зохион байгуулна.

Шалгуулагчдын

  • 13,636 нь 19 нас хүрсэн
  • 20,082 нь 18 нас хүрсэн буюу эдгээр шалгуулагч вакциндаа хамрагдах насныхан байгаа юм. 15, 16, 17 настай төгсөгчийг вакцинжуулах эсэх асуудал бий. Энэ насныхан 1,675 төгсөгч бий. Эдгээр насныхныг вакцинд хамруулах эсэхийг Улсын Онцгой комисс, Засгийн газартай зөвшилцөн шийдэх юм" гэлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.