Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

“Alibaba” компанид 24 цагийн хугацаанд 2.2 тэрбум кибер халдлага үйлджээ | Peak News

“Alibaba” компанид 24 цагийн хугацаанд 2.2 тэрбум кибер халдлага үйлджээ

Peak.mn
11 сарын 15, 2019

БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадад энэ сарын 11-нд зохион байгуулагдсан "ганц бие хүмүүсийн өдөр" буюу үнэ хямдруулсан бүх нийтийн худалдааны өдөр “Alibaba” компанийн аюулгүй байдлын хэлтэс 24 цагийн хугацаанд тус компанид халдсан 2.2 тэрбум кибер халдлагыг зогсоожээ.

"Компани хуурамч бүтээгдэхүүнүүдийг илрүүлж, гэмт этгээдүүдийн гаргасан үйлдлийн талаарх санал гомдолд хариу өгөхөөс гадна сэжиг бүхий гүйлгээнүүдийг илрүүлсэн” хэмээн тус компаний эрсдэл хариуцсан ерөнхий захирал Жесси Жэн мэдэгджээ. 

Үнэ хямдруулсан бүх нийтийн худалдааны өдөр хакерчдын халдлагыг зогсоохын тулд 3 мянга гаруй мэргэжилтэн ажилласан байна. Түүнчлэн “Alibaba” компанийн интернет аюулгүй байдлын алба энэ өдөр 1258 мөшгөлтийн алгоритм ашиглажээ. Дөрвөн нэгийн тоо давхацсан энэ өдөр “Alibaba” компани шинэ дээд амжилт тогтоосон юм. Энэ жилийн бүх нийтийн худалдааны өдөр компани 38.4 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн өдрийнхөөс 26 хувиар өссөн үзүүлэлт байсан аж. 

Хятадад “ганц бие хүмүүсийн өдөр ба ганцаардсан зүрх сэтгэлийн өдөр”-ийг 11 дүгээр сарын 11-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр онлайн дэлгүүрүүд хэрэглэгчдэдээ томоохон хямдрал зарладаг аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

alibaba кибер халдлага

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.