Алтанбулаг боомтыг хаалаа

Х.Оргил
03 сарын 27, 2020

Улсын Онцгой комиссийн хуралдаанаар ОХУ-тай хиллэдэг боомтуудыг хаах шийдвэр гаргалаа.

 Өмнө нь Цагааннуур боомтоор иргэдийг энэ сарын 23-ны 20.00 цаг хүртэл нэвтрүүлээд, хязгаарласан бол Алтанбулаг боомтоор бямба гарагийн 06.00 цаг хүртэл иргэдийг нэвтрүүлэхээр байсан. 

Гэвч ОХУ-ын Улаан-Үд хотод шинэ коронавирусийн халдвар илэрч, нөхцөл байдал хүндэрсэн тул ийм шийдвэр гаргасан гэж ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээллээ


Холбоотой сэдвүүд

алтанбулаг хил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.