Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Трампыг дэмжигчид хилийн дагуу хана барих ажлыг эхлүүлжээ | Peak News

Трампыг дэмжигчид хилийн дагуу хана барих ажлыг эхлүүлжээ

05 сарын 29, 2019

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид санхүүжилт босгох кампанит ажил явуулсныхаа дараа АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг эхлүүлсэн байна.

Нью-Мексико мужид ган хана барьж буй гэрэл зургийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний албан хаагч асан Брайан Колфаж твиттер хуудсандаа нийтэлсэн байна. Түүний хэлснээр, өнгөрсөн онд цахимаар явуулсан кампанит ажлын хүрээнд 22 сая гаруй ам.долларын санхүүжилт босгосон аж. 

2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трампын өгсөн гол амлалтуудын нэг болох хилийн дагуу хана барих талаарх түүний саналд АНУ-ын Конгресс санхүүжилт олгохоос татгалзсаны дараа Б.Колфаж WeBuildtheWall” хэмээх кампанит ажлыг эхлүүлжээ. Тэрбээр твиттер хуудсандаа, “Бид түүхийг бүтээлээ. Олон нийтийн санхүүжилтээр барьж буй анхны хилийн дагуух хана энэ болж байна” хэмээн бичсэн байна.

WeBuildtheWall” байгууллагын зөвлөл зөвлөлийн даргаар Цагаан ордны ахлах стратегич асан Стив Беннон ажиллаж байгаа ажээ. Түүний “CNN” сувагт мэдээлснээр, хувийн санхүүжилтээр барьж буй шинэ хана нь урьд нь байсан 33 километр урттай хоёр ханыг холбох аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

трамп хана хил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.