Б.Баясгалан
02 сарын 17, 2021
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Тус хуралдаанаар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулахаар болов.
Мөн тус өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.21.145] ・ 2021.02.17 Хариулах
ОХУ болон бусад улсын жолооч нар вакцин аа хийлгэсэн бичигүүтэй 3сарын 1 бүр үнэмлэхтэй болж б.гаа ингэж зардал чирэгдэл болох хэрэг б.а уу