Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Аляска муж улсад газар хүчтэй хөдөлж, түгшүүр зарлаад байна | Peak News

Аляска муж улсад газар хүчтэй хөдөлж, түгшүүр зарлаад байна

Б.Баясгалан
12 сарын 01, 2018

АНУ-ын хойд нутгийн Аляска муж улсад 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хүмүүс байгаа газраасаа гарахад хүрч, эргийн бүс нутгуудад түр хугацаанд цунамийн түгшүүр зарласан байна.

Газар хөдлөлтийн төв нь муж улсын хамгийн том хот болох Анкориж хотын хойд хэсэгт 11 орчим километрийн гүнд байсан тухай АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлсэн байна.

Аляска муж улсын Газар хөдлөлтийн төвийн мэдээлснээр, хүчтэй газар хөдлөлт болсны дараа 40 удаа чичирхийлэл мэдрэгдсэнээс хамгийн хүчтэй нь 5.7 магнитудтай тэнцэж байсан аж.

Анкориж хот нь 300 мянга орчим оршин суугчтай бол хотын эргэн тойрон дахь бүс нутагт 100 орчим мянган хүн амьдардаг юм. Түүнчлэн муж улсын захирагч Бил Уокер онцгой байдал зарлахад хүрчээ.

Одоогийн байдлаар, хэн нэгэн хүний амь нас эрсэдсэн талаархи мэдээлэл байхгүй байна.

Анкориж хотод 1964 онд хамгийн хүчтэй хэмээн тооцогддог 9.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан нь дэлхийн түүхэнд болж байсан хүчтэй газар хөдлөлтүүдийн жагсаалтын хоёрдугаарт бичигддэг ажээ.

Аляска муж улс ньгазар хөдлөлт түгээмэл болдог “Номхон далайн галт цагираг”-т оршдогболовч дийлэнх газар хөдлөлт газрын гадаргын нэлээн гүнд юм уу далайгаас хол болдог тул их хэмжээний гарз хохирол учруулдаггүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

BBC 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.