Саруулын Ариунжаргал
06 сарын 12, 2019
НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Үйлчлүүлэгчийн зоогийн газраас захиалсан хоолыг гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээгээ дэлхийн хамгийн том онлайн худалдаа эрхлэгч “Amazon” компани зогсоож байна.
“Amazon Restaurants” хэмээх уг үйлчилгээг анх 2015 онд АНУ-д, 2016 онд Их Британид нэвтрүүлж байжээ. Өнгөрсөн 5 дугаар сард энэ үйлчилгээг Америкийн томоохон 20 хотын оршин суугчдад үзүүлж байсан аж.
“Amazon” компанийн албан ёсны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, “Amazon Restaurants” үйлчилгээг энэ сарын 24-нээс зогсоох аж. “Amazon” компани энэ үйлчилгээгээ Их Британид өнгөрсөн онд зогсоож байжээ.
“The Wall Street Journal” сонины мэдээлснээр, “Amazon Restaurants” үйлчилгээ нь зах зээлийн ширүүн өрсөлдөөнийг давж чадаагүй хэдий ч тус компани энэ зах зээлд байр сууриа хадгалан авч үлдэхээс бүрмөсөн татгалзах бодолгүй байгаа аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.