Америкт ресторанд дөрвөн хүнийг буудан хөнөөжээ

peak.mn
04 сарын 23, 2018

АНУ-ын Теннесси муж улсад “Waffle House” ресторан руу нэгэн нүцгэн залуу дайрч орж ирээд хагас автомат буугаар дөрвөн хүнийг буудан хөнөөж, гурван хүнийг шархдуулсан хэрэг гарсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар бямба гарагийн шөнийн 03:25 цагт гарсан аж.

Сэжигтэн нь Иллинойс муж улсын харьяат 29 настай Трэйвис Райнкинг гэгч болохыг цагдаа нар олж тогтоожээ. Хэргийн газраас зугтсан сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна.

Т.Райнкинг гэгч нь Цагаан ордны ойролцоох хориотой бүс руу нэвтэрсэн гэх хэргээр өнгөрсөн онд баривлагдаж байсан гэнэ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

америк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.