Б.Баясгалан
01 сарын 30, 2021
С.Эрдэнийг 8 жилийн хугацаагаар Ардчилсан намын гишүүнээс хасаж буй талаар Ардчилсан намаас мэдээллээ.
"Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн хурлаар Ардчилсан намын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцохыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасан байна.
Үндсэн дүрмийн хорооны уг тогтоолын дагуу 2021 оны 01-р сарын 29-ны өдөр Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарган Үндсэн дүрэм зөрчсөн С.Эрдэнийг намын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хасав" хэмээн Ардчилсан нам албан ёсны фейсбүүк хуудсаараа мэдээллээ .


Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.109] ・ 2021.02.27 Хариулах
Хоорондоо алалцаад байх тусам л МАН мандана даа
Зочин [202.9.46.76] ・ 2021.01.31 Хариулах
Oodoo shidsen chuluu ooriinh n tolgoi deer saihan buulaa he he!
Санал болгох
1 Ц.Шинэдолгор: Хүүхдийнхээ дэргэд сөрөг үг хэлнэ гэдэг компьютерээр бол вирустай програм суулгаж байна гэсэн үг
2 Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой
3 Mongolia Assesses Plague Risk as "Low" Following Unconfirmed Siberian Lab Incident
4 Fatal Bear Attack in Ulaanbaatar Triggers Search Operation
5 2027 оноос чихэрлэг ундаа, усанд Онцгой албан татвар ногдуулж эхэлнэ