Анхаар: Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замыг хаалаа

Б.Баясгалан
05 сарын 15, 2019

Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.

Тус чиглэлийг зорих иргэд, жолооч, тээвэрчид замын нөхцөл сайжиртал тус чиглэлийн орон нутгууд руу зорчихгүй байхыг анхаарна уу.



Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.