peak.mn
02 сарын 26, 2019
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын эхний ганцаарчилсан уулзалт лхагва гарагийн орой болно гэж Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Сара Сандерс мэдээлэв.
Энэхүү уулзалтын дараа тэд зөвлөхүүдийн хамт оройн зоог барих ажээ. Д.Трамп мягмар гарагийн орой Вьетнамд хүрэлцэн очих юм. Тэрбээр БНАСАУ-ын удирдагчтай хийх дээд хэмжээний уулзалтын өмнө буюу лхагва гарагийн өглөө Вьетнамын удирдагчидтай уулзах ажээ.
“Хоёр орны төрийн тэргүүн нарын дараагийн уулзалтууд пүрэв гарагт болно” гэж Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Reuters
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.