Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

АНУ, БНХАУ-ын удирдагчид бямба гарагийн өглөө уулзана | Peak News

АНУ, БНХАУ-ын удирдагчид бямба гарагийн өглөө уулзана

06 сарын 27, 2019

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй Японы Осака хотноо бямба гарагийн өглөөний 11:30 минутад уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.

Хятадын хэрэглээний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүний импортод ногдуулах АНУ-ын татварыг цуцлах зорилготой хоёр талын уулзалт Японд зохион байгуулах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болох арга хэмжээнүүдээс олны анхаарлыг хамгийн их татаж байна. 

“Олон талын хэлэлцүүлгээс илүү ганцаарчилсан уулзалтыг эрхэмлэдэг Д.Трамп Японд айлчлах хугацаандаа хоёр талын есөн уулзалт хийнэ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй баасан гарагийн 14 цагт уулзана” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Хоган Гидли мэдээлжээ. 

Д.Трамп пүрэв гарагт Японд хүрэлцэн очиж, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой оройн зоог барьснаар түүний уулзалтууд эхлэх ажээ. 

Баасан гарагт Д.Трамп Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзсаны дараа А.Шинзо болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзана. Уг уулзалтын дараа Н.Модитой ганцаарчлан уулзана. 

АНУ-ын Ерөнхийлөгч мөн Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонарутай баасан гарагт хоёр талын уулзалт хийнэ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану бнхау татвар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.