Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

АНУ-д хууль бус цагаачдын гэр бүлүүдийг нэгтгэхийг шаардсан жагсаал боллоо | Peak News

АНУ-д хууль бус цагаачдын гэр бүлүүдийг нэгтгэхийг шаардсан жагсаал боллоо

Х.Оргил
07 сарын 01, 2018

АНУ-д өнгөрсөн бямба гарагт тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогыг шүүмжлэн, эрх баригчдын салган тусгаарласан хууль бус цагаачдын гэр бүлүүдийг нэгтгэх үйл явцыг түргэсгэхийг уриалсан хэдэн арван жагсаал цуглаан болжээ.

Эдгээр үйл ажиллагааг Америкийн хэд хэдэн олон нийтийн байгууллага, тухайлбал цагаачдын эрх ашгийг хамгаалахын төлөөх байгууллагууд бэлтгэн явуулжээ. АНУ-д хамгийн нэр нөлөө бүхий хүний эрхийг хамгаалах байгууллагуудын нэг бол  Иргэдийн эрх чөлөөг хамгаалах Америкийн холбоо юм. Тус холбоо нь цагаачлалын бодлоготой нь холбоотойгоор АНУ-ын засаг захиргааны эсрэг шүүхэд хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргаж байжээ.

 “Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, жагсаал цуглаан Массачусетс муж улсын Бостон, Колорадо муж улсын Денвер болон Вашингтон, Нью-Йорк, Даллас зэрэг хотод болсон байна.

Хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт Д.Трамп өмнө нь гарын үсэг зурсан юм. Энэхүү зарлиг нь цагаачдын гэр бүлийг хамтад нь байлгах боломжийг олгосон. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын эрх баригчид саатуулагдсан хууль бус цагаачдын гэр бүлүүдийг 30 хоногийн дотор нэгтгэхээр болсон бөгөөд эцэг эхээсээ тусгаарлагдсан 5-аас доош насны хүүхдүүдийг 14 хоногийн дотор гэр бүлтэй нь нэгтгэхээр болсон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

цагаачид цагаачлал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.