Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

АНУ “Huawei” компанийн хоригийг дахин хойшлуулжээ | Peak News

АНУ “Huawei” компанийн хоригийг дахин хойшлуулжээ

08 сарын 20, 2019

ВАШИНГТОН. /BBC/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийн эсрэг авсан хориг арга хэмжээний хэрэгжиж эхлэх хугацааг дахин 90 хоногоор хойшлууллаа гэж АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс мэдэгджээ.

АНУ-ын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлын асуудлуудтай холбоотой шалтгаанаар АНУ-ын компаниудтай тусгай зөвшөөрөлгүйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хар жагсаалтад Huawei” компанийг өнгөрсөн тавдугаар сард оруулсан юм. Үүний дараа уг хоригийн хугацааг хойшлуулах шийдвэрийг гаргасан нь даваа гарагт дууссан байна.

Хэдийгээр АНУ "Huawei" компанийн эсрэг хоригийн хэрэгжиж эхлэх хугацааг дахин хойшлуулсан боловч “Huawei” компанитай холбоотой 46 байгууллагыг АНУ-тай худалдаа хийхийг хориглосон фирмүүдийн хар жагсаалтад нэмж оруулжээ.

У.Россын мэдэгдсэнээр, АНУ-ын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хоригийн хугацааг хойшлуулах шийдвэрийг гаргасан ажээ. Ингэснээр “Huawei” компанийг АНУ-ын компаниудтай өрнүүлж буй бизнесийн үйл ажиллагаагаа хумих хугацаа олгож буйг тэрбээр онцолсон байна. 

АНУ-ын засаг захиргааны дээрх мэдэгдлийн хариуд хар жагсаалтад илүү олон байгууллагыг нэмж оруулсныг эсэргүүцэж буйгаа “Huawei” компанийн зүгээс илэрхийлээд, уг шийдвэрийг улс төрийн сэдэлтэй байж магадгүй гэж мэдэгджээ. “Уг шийдвэр манай  компанийн бизнесийн үйл ажиллагаанд дорвитой нөлөө үзүүлж чадахгүй” гэж “Huawei” компанийн мэдэгдэлд дурджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

huawei худалдааныдайн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.