Саруулын Ариунжаргал
05 сарын 24, 2019
ВАШИНГТОН. /TASS/. Америк-Хятадын худалдааны хэлэлцээр байгуулагдвал тус хэлэлцээрт Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийг оруулж магадгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ мэдэгдсэн байна.
“Хэлэлцээр байгуулвал хэлэлцээрийн зарим хэсэгт “Huawei”-н талаар оруулж магадгүй юм” хэмээн тэрбээр хэлжээ.
Түүнчлэн “Huawei”-г маш аюултай компани гэж үзэж байгаагаа Д.Трамп илэрхийлсэн байна. "Бид “Huawei” компанийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын үүднээс санаа зовниж байна” хэмээн тэрбээр хэлжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.