Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

АНУ-ын худалдааны дайны хариуд эдийн засгаа эрчимжүүлнэ | Peak News

АНУ-ын худалдааны дайны хариуд эдийн засгаа эрчимжүүлнэ

05 сарын 07, 2019

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хэрэв АНУ тавдугаар сарын 10-наас БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 25 хувьд хүргэж нэмэгдүүлсэн тохиолдолд Хятадын эрх баригчид эдийн засгаа эрчимжүүлэх багц арга хэмжээ авах шийдвэр гаргахад бэлэн байна. Энэ тухай “South China Morning Post” сонин шинжээчдийн санал бодлоос иш татан мэдээлжээ.

Тухайлбал, татвар хураамжийг бууруулах, автомашин болон гэр ахуйн барааны худалдааг эрчимжүүлэх, хэрэглээг нь нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулж магадгүй. Энэ нь юуны өмнө худалдааны дайнд илүү их өртөж хохирсон жижиг үйлдвэрүүдийг дэмжих зорилготой юм.

Үүнээс гадна, шинжээчид жижиг хотуудын орон сууцны борлуулалтад тавьсан хязгаарлалтыг багасгах, цаашид гадаадын хөрөнгө оруулагчдад эдийн засгаа нээх арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй байна.

“Хятадын Засгийн газар энэ жилийн эдийн засгийн бодлогыг боловсруулахдаа худалдааны гэрээ байгуулахгүй байж болзошгүй хувилбарыг тооцсон. Энд хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг тусгасан байгаа бөгөөд энэ төлөвлөгөө одоо хэрэг болж магадгүй” гэж “Standard Chartered” банкны шинжээч Дин Шуан онцлон дурджээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану хятад худалдааныдайн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.