АНУ-ын Цагаан ордон Ч.Ганжавхлангийн сайн дурын ажлыг онцолжээ

Л.Дэлгэрмаа
12 сарын 26, 2022

АНУ-ын Цагаан ордноос “Лантуун дохио” ТББ болон “Ид шидийн орон” төслийг санаачлагч Ч.Ганжавхланг онцолжээ. 

Түүнийг нийтийн сайн сайхны төлөө нийгэмдээ гэрэл гэгээ түгээхээр ажиллаж, нийт 501 цагийн сайн дурын ажил хийсэн учир “Алтан сайн дурын үйлстэн” хэмээн өргөмжилсөн байна. 

Ч.Ганжавхланд Цагаан ордноос илгээсэн захидалд “Бидэнд тулгамдаад буй асуудалд шийдэл хайж, өөрийн цаг хугацаа, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаад Америкийн ард түмний өмнөөс талархалтай байна. Та сайн дурын үйлсээрээ дамжуулан итгэл найдвар, гэрэл гэгээ, хайр түгээж байна” гэжээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.