АНУ Парисын гэрээнд хүлээсэн үүргээсээ татгалзав

peak.mn
12 сарын 18, 2018

АНУ Парисын гэрээнд ямар нэг үүрэг хүлээхгүй гэж Польшийн Катовице хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын дараа гаргасан Төрийн Департаментын мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, “Вашингтоны байр суурь өөрчлөгдөхгүй. Америкийн ард түмний хувьд илүү таатай нөхцөл байхгүй учир АНУ Парисын гэрээнээс гарахаар төлөвлөж байна”. “АНУ ямар ч үүрэг хүлээхгүй, ялангуяа Парисын гэрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бөгөөд гэрээг уур амьсгалын өөрчлөлтийн салбарт баялгийг дахин хуваарилах арга хэрэгслийн хувиар ашиглах боломж олгохгүй. Бид эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн шинэчлэл, технологийн салбарт түнш олон орнуудтайгаа хамтран ажиллана” гэж Төрийн Департаментын мэдэгдэлд дурдсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS

Холбоотой сэдвүүд

ану парис

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.