Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

АНУ-тай худалдааны дайн өрнүүлэхийг хүсэхгүй байна | Peak News

АНУ-тай худалдааны дайн өрнүүлэхийг хүсэхгүй байна

peak.mn
03 сарын 12, 2018

БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ АНУ-тай худалдааны дайн өрнүүлэхийг хүсэхгүй байгаагийн зэрэгцээ ийм дайныг эхлүүлэхгүй хэдий ч тулгарах аливаа бэрхшээлийг даван туулж, Хятадын үндэсний болон ард түмний эрх ашгийг хамгаална гэж ням гарагт Хятад улсын худалдааны сайд  Жун Шань мэдэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Худалдааны дайнд ялагч гэж байхгүй бөгөөд хоёр талын аль алинд хохиролтойн сацуу бусад улс оронд таагүй нөлөө үзүүлдэг гэж 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы үеэр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Жун Шань тэмдэглэжээ.

АНУ импортын гангийн бүтээгдэхүүнд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ноогдуулах шийдвэрийг пүрэв гарагт гаргасан бөгөөд Канад, Мексик улсад энэ татварын хөнгөлөлт үзүүлэх ба бусад улсын хувьд яриа хэлэлцээний замаар хөнгөлөлт үзүүлэх эсэхийг шийдвэрлэхээр болсон билээ. 

Хятад улстай хийж буй худалдаанаас АНУ-ын хүлээдэг алдагдлыг статистикийн янз бүрийн аргаар тооцоолж, ойролцоогоор 20 хувь хэмээн дүгнэдэг гэж Жун Шань мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

ану хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.